Stone size -9*7mm / Чулууны хэмжээ -9*7мм
Ногоон Авентурин нь өсөлт, шинэчлэл, элбэг дэлбэгийн энергитэй холбоотой чулуу юм. Энэ нь аз, амжилт, боломжийг татдаг “шинэ боломжийн чулуу” гэж үздэг. Түүний тод ногоон өнгө байгалийн элбэг дэлбэг байдлыг бэлгэдэж, эв нэгдэл, тэнцвэр, эдгэрэлтийг илэрхийлдэг.
Эдгээх шинж чанар: Ногоон Авентурин нь элбэг дэлбэг байдал, амжилт аз жаргалыг татах чадвараараа алдартай.Иймээс зорилгоо биелүүлэх, амжилтад хүрэхийг хүсдэг хүмүүст хамгийн тохиромжтой чулуу юм.Сэтгэл санааг тайвшруулах гайхалтай энергитэй ба энэхүү чулуу стресс, түгшүүр, сэтгэл хөдлөлийн үймээнийг намжааж, дотоод амар амгаланг мэдрэхэд тусалдаг. Зүрхний чакраг нээж, энэрэнгүй сэтгэлийг тэтгэснээр хүн бүрт эв найрамдалтай харилцаа бий болгож, сэтгэл хөдлөлийн сорилтуудыг илүү амархан даван туулахад дэмжлэг үзүүлдэг.
Хэрэглээ: Байгалийн үзэсгэлэн, сүнслэг сэтгэл татам энергиэрээ үнэт эдлэлийн ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг чулуу юм. Түүний тайвшруулах, аз жаргал татах ид шидтэй чанар нь гоёл зүүлт бүрийг утга учиртай болгож өгдөг. Энэхүү чулуутай бөгж нь аз, элбэг дэлбэгийн бэлгэдэл юм.
Гартаа азын жижигхэн энергийг авч яваа мэт мэдрэмж төрүүлдэг онцгой гоёл юм.
.
Арчилгаа: түүнийг байнга энергийг нь цэвэрлэж, цэнэглэх шаардлагатай бөгөөд урсгал усаар, утлага бусад чулуугаар цэвэрлэж, сарны гэрэлд байлгаж чулуун цэнэглэгч хавтан дээр байрлуулж болно.