Бидний тухай
about us

Сайн уу Намайг Шинэзул гэдэг би бүтээлч байдал, оюун санаа сүнслэг эрэл хайгуул, бидний амьдралд эерэг нөлөөг бий болгох, хүн төрөлхтний хувьд биднийг нэгтгэдэг нийтлэг чанаруудыг эрхэмлэдэг хүн юм амьдралын гүн гүнзгий утга учрыг судлахыг үргэлж хүсдэг бөгөөд энэ нь миний хийдэг зүйлд урам зориг өгдөг гэж боддог. Сэтгэл зүйн эрүүл байдал,сүнслэг байдлын талаархи өөрийн туршлага, сургамжийг хуваалцахад гол анхаарлаа хандуулан амьдарч байна .

Бясалгал болон энергийн чулуунуудыг 5 жилийн өмнөөс сонирхож хүний бие болон сэтгэл энергийн түвшинд хэрхэн нөлөөлдөгийг ажиглаж чулуу бүр өөр өөрийн гэсэн эдгээх хүч өнгө бүр өөрийн гэсэн хэлбэлзэлтэйг мөн чулуу байгалиараа байж; илүү дамжлагт орохгүй байх тусам энергийг сайн дамжуулах чадвартайг илүүтэйгээр мэдэрч яг өөрт тохирсон миний хэв маяг болон намайг илэрхийлэх боломжтой чулуун гоёлыг хайж эхэлсэн. Зах зээлд нэг бол маш үнэтэй эсвэл хямдхан бөгөөд уйтгартай загвартай гоёлууд байсан нь хамгийн анх JULÉNE бий болгох санаа төрсөн юм. 2 жилийн өмнөөс бүх санаа загваруудаа боловсруулсаар Энэтхэг улсад бүтээлгэн одоо таны гарт очих цаг болжээ. Энэ брэндээр дамжуулж байгалын чанараа хадгалсан эдгээгч чулуун гоёлыг чанартай материал дээр суулган нэгэн хэвийн уйтгартай загвараар биш өдөр тутам зүүх тохиромжтой загварыг танд санал болгож байгаа юм. Мөн таны оюуны болон сүнслэг амьдарлын салшгүй хамтрагч болно гэдэгт итгэж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл